Шууд Chart

Р. Булган "Хунт нуур” балетад гоцлоно

2019-05-07 18:01:06

ОХУ-ын Пермь хотын Дуурь, бүжгийн театрын гоцлол бүжигчин Р.Булган ХБНГУд төрж, балетын суурийг гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшаар заалгаж, Вагановын урлагийн тусгай мэргэжлийн сургуулийг төгссөн юм. Сургуулиа төгсөөд Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн Театрын балетын гоцлоочоор уригдаж, анхны тоглолтоороо суут П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрийг амжилттай бүтээжээ. Р.Булган 2018 оны тавдугаар сард Пермьд хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанаас мөнгөн медаль хүртсэн билээ. Мөн тэрээр 2016 онд Надежда суруулийн нэрэмжит балетын тэмцээнээс 3-р байр, 2017 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бээжингийн Олон Улсын балетын тэмцээн”-д, 2018 онд Мариус Петипагийн 200 жилийн ойн нэрэмжит гала фестиваль зэрэгт амжилттай оролцож байсан чавдарлаг балетын гоцлооч юм.

Энэ бол Монгол улсын балетийн түүхэнд анх удаа болсон үйл явдал юм. Балетын жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг мэргэжлийн уралдаанаас сургуулийн сурагч байхдаа “Мөнгөн медаль” хүртсэн анхны монгол балетчин. Түүнийг Пермийн театрын багш нар Монголын төрж буй ирээдүйн балетын од хэмээн тодорхойлж байжээ.
Балетын гоцлооч Р. Булган нь энэ хугацаанд дараах сонгодог бүжгэн жүжгүүдийн гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.
Бүтээсэн дүрийн жагсаалт :

1 "Щелкунчик балет Маша жижиг-2007он, 2008 он, УДБЭТ
2. Коппелия балет Сванильда- 2017 он, Пермийн театр
3 "Хунт нуур" балет Одетта, Одиллия -2018 он Перм, Хятад, Ирланд
4 Корсар балет Медора-2018 он, 2019 он, Пермь
5 Рубины Солистка-2018 он, Пермь
6 Аполлон и мусагет-Каллиопа 2018 он, Пермь
7 Баядерка балет Гамзатти, 2018 он Пермь
8 Щелкунчик Мария, 2018 он Перм

ОХУ-ын Пермь хотын Театрын гоцлооч Рэнцэндоржийн Булган эх орныхоо тайзан дээр анх удаа “Хунт нуур” балетын гол дүрийг бүтээх гэж байна. Эрхэм үзэгчид та бүхнийг Монголын балетын урлагийн нэр хүндийг гадаадын улс оронд цуурайтуулж яваа эрхэм балетын гоцлоочийн тоглолыг шимтэн үзэхийг урьж байна.

Эх сурвалж: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр


Р. Булган "Хунт нуур” балетад гоцлоно  
Үзсэн: 1710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй