
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
09:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
11:00 цагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
12:00 цагт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
13:00 цагт: Өргөдлийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
14:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
15:00 цагт: Ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд болно.
"Новотел" зочид буудал
08:30 цагт: "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган энэ жил "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Утас: 70110355, 99158175
МУИС-ын номын сан
09:00 цагт: "Соёлын бүтээлч үйлдвэрлэл - 2019" эрдэм шинжилгээ онол практикийн хурал болно. Утас: 99237173
Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр
10:00 цагт: Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгууллагыг шагнаж урамшуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 80077114
Д.Нацагдоржийн хөшөө
10:00 цагт: Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ойн өдрийн хүрээнд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл, үзүүлж цэцэг өргөх ёслол болно. Утас: 99736124
Туул гол
11:00 цагт: МХЕГ-ын БОГУУХГ-ын санаачилгаар Мод, модон материалын төрөлжсөн долоон захын хамт олон Баянзүрхийн гүүрнээс баруун тийш Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ. Утас: 99094993
MN-Мэдээллийн төв
11:00 цагт: Улаанбаатар хотын ногоон байгууламжийн асуудлаар тус салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Монгол Улсын Засгийн газраас БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд Монголд анх удаа зохион байгуулагдаж буй Энэтхэг-Монголын хамтарсан газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгнө.
"Интер ном"
11:40 цагт: Сэтгүүлч, яруу найрагч Сумъяагийн Амартайваны "Морьтны тэнгэр" номын нээлт болно. Утас: 88024353
126 дугаар цэцэрлэг
12:00 цагт: Нийслэлийн Өргөө амаржих газрын эх баригчдын өрнүүлсэн хүмүүнлэгийн аяны хүрээнд 126 дугаар цэцэрлэгийн 12 өрөөнд суурилуулсан камер болон НӨАГ-ын нийт хамт олны хандив, тусламжийн эд зүйлийг хүлээлгэн өгнө. Утас: 99096685, 99002474
ӨНӨӨДӨР: Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 94 жилийн ой | ||
Үзсэн: 959 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.