Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-05-08 09:24:54

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Болорчулуун: Гишүүдэд өчигдөр орой хүргэгдсэн материал “Рио-Тинто”-д очжээ”, “Ц.Оюунбаатар: Ерөнхий сайдын УИХ-ыг хоёр шатны парламенттай болгох байр суурийг дэмжиж байгаа”, “Хөгжлийн диалектик” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Шүүмжлэхээсээ урьтаж судал”, “УИХ-ын найман гишүүнийг ЖДҮХС-гийн гэх хэрэгт яллагдагчаар татах уу”, “С.Хүрэлбаатар: Бие даасан хөгжлийнхөө төлөө хүч чармайлтаа дайчлахгүй бол хандивлагчид биднийг зүгээр тэжээгээд байхгүй”, “Х.Азжаргал: Нэг хүүхдийг таван сая төгрөгөөр даатгуулна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Д.Рэгдэл: Оюуны чадамжаа зөв ашиглавал Монгол Улс хөгжинө”, “Д.Ганзоригоос татгалзаж, Х.Батсүрэнг гаргаж ирлээ”, “Цахим ертөнц дэх найдваргүй нууц үгүүд” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Оюутолгойн хоёр тал”, “Н.Учрал: Гарааны бизнес эрхлэгчид IPO гаргахдаа хөрөнгийн биржээр дамжихгүй байх боломжийг нээж өгнө”, “Тавдугаар сарын 15-н болоход долоохон хоног үлдлээ, бэлэн үү” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй