Шууд Chart

“Болор одод” уралдааны ялагчид ОХУ-ын Москва хотод очлоо

2019-05-08 11:02:11

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан "Болор одод" найрал дууны уралдаан өнгөрсөн гуравдугаар сард Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн байранд болсон. Энэ найрал дууны улсын уралдаанд СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” ахлах сургуулийн Я.Алтансувд багштай найрал дууны хамтлаг 343.5 оноогоор тэргүүн байрт шалгарч, ОХУ-ын Байгаль далайн зусланд долоо хоног удирдсан багшийн хамт амрах эрхийн бичгээр шагнуулсан билээ.

Мөн Үндэсний ялагч  болсон “Бадмаараг” ахлах сургуулийн найрал дууны хамтлаг Ялалтын баяраар буюу энэ сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох хүндэтгэлийн концертод оролцох эрхийн эзэн болсон юм. Тэд Ялалтын баяраар Улаан талбайд “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав болон зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Өнө мөнх орон” болон “Эх дороги”, “Смуглянка” дууг дуулна.

Тэгвэл тус хамтлагийнхан өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо очсон байна. УБ-Москвагийн чиглэлийн олон улсын галт тэргээр очсон Монголын найрал дуучдыг Ярославскийн төмөр замын буудал дээр ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консул С.Золжаргал өөрийн биеэр угтан авчээ.

Халх голын түүхэн 80 жилийн ойн хүрээнд зохиогдсон "Болор одод" улсын уралдааны үндэсний ялагч хүүхдүүдэд ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газар, УБТЗ ХНН болон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын төлөөлөгчийн газар өөрийн унаа, тээврээр үйлчилж байгаа аж.

Дашрамд дуулгахад, .  

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Болор одод” уралдааны ялагчид ОХУ-ын Москва хотод очлоо  
Үзсэн: 1960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-08 22:20
TV-eer "Badmaaraga"iig yzsen chin' duudlga mash saihan duulj baisan: "Eh,dorogi!" gesen duu n' mun ch saihan sonsogdoj bailaa. Bi dahin-dahin nuhuj yzsen. Hormeister udirdaa ch n' - gaihaltai,chadvarlga,ajlaa mash sain meddeg meregjilten bnlee! Nydend shuud nulimas gargadag duu "Eh dorogi!"pil' datyman,Holoda trevogi da stepnoi tyman..." geed l.... Minii ch mash ih durtai negen duu! Kransaya Ploshad'deer gaihaltai 2 dainii sedevtei Russian heldeer n' duulna gedeg mash ih hyndetgel,ner hynd!!! Bayar hyrgii hyyhdyydee!!!!!Amjilt!!!!!!
зочин [127.0.0.xxx] 2019-05-08 15:10
Нийт хүүхдүүддээ амжилт хүсье,,,Төгсөх ангийн дууны хүүхдүүд минь мөрийн хөтөлбөрийг олж багшдаа танилцуулаад өөрсдөө оролцох хүсэлтэй байсан ч хэн нэгний нөлөөгөөр үлдсэн хэдий ч амжилт хүсэн нүдэндээ нулимстай үлдсэн шүү ,,,,Алтансувд ,,Сүрэн багшаааа
Irgen [127.0.0.xxx] 2019-05-08 14:33
Oo, namaig avaad yavchihgui...(((
Туяа [127.0.0.xxx] 2019-05-08 12:05
Сэтгэл догдлон хүлээж байна
Зочин [127.0.0.xxx] 2019-05-08 11:22
Маш гоё

Бидэнтэй нэгдээрэй