
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Тайландын Хаант Улсад томилолтоор ажиллаж, тус улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд дарга Сорают Часомбат, Гэрээ, эрх зүйн газрын дэд дарга Чаванарт Тангсумпант нартай тус тус уулзсан бөгөөд уулзалтад Монгол Улсаас Тайланд Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн болон албаны бусад хүмүүс байлцав.
Эдгээр уулзалтын үеэр хоёр улсын хооронд иргэд харилцан зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор хоёр талын хооронд байгуулахаар төлөвлөж буй эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах асуудлыг урагшлуулж, ойрын хугацаанд байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
Мөн энэ үеэр Монгол, Тайландын хооронд консулын харилцааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэж, консулын асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцсон болно.
Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Бангкокт ажиллав | ||
Үзсэн: 1273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.