Шууд Chart

МХЕГ-ын 25 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болов

2019-05-08 17:17:21

өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгч М.Цагаанбаатар, Э.Онон, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангуль, Э.Оргил, Т.Чингиз нарыг “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 2 700 000 төгрөгөөр торгох  ял шийтгэсэн.

Ингэхдээ Н.Гантулга, Т.Чингиз, Н.Маржангуль, О.Баттөр, Э,Оргил нарыг Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэдгээрийг ялаас чөлөөлсөн аж.

Шүүгдэгч Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт холбогдох хэргийг Хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Зандансүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “гэмт хэргийг үйлдэж төгсөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэснийг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн шүүгдэгч Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд бусдад зуучилж, дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МХЕГ-ын 25 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болов  
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
хммм [127.0.0.xxx] 2019-05-08 17:25
Зөөзө. Бүр амар юм болж

Бидэнтэй нэгдээрэй