Шууд Chart

Монгол бөхөнг сэргээн нутагшуулах Хүйсийн говийг улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй гэв

2019-05-08 17:30:12

Монгол бөхөнг хамгаалах зорилгоор 1993 оны УИХ-ын 83 дугаар тогтоолоор Шарга-Манханы байгалийн нөөц газрыг бий болгож улсын тусгай хамгаалалтад авсан. Хуульд зааснаар Байгалийн нөөц газрын менежментийг хариуцагч нь орон нутаг байдаг. Гэвч төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс шалтгаалж тус байгалийн нөөц газрын хамгааллын менежмент сул байгаа юм. Үүнийг хэрхэн сайжруулж, шийдэх талаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран .

Энэ үеэр оролцогчид илэн далангүй ярилцаж, Хамтын менежментийн зөвлөл байгуулахаар санал нэгджээ. Түүнчлэн Хамтын менежментийн зөвлөлийн дүрэм журам, бүтцийг тодорхойлох ажлын хэсгийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар ахлахаар тогтсон байна. Мөн монгол бөхөнг сэргээн нутагшуулах, бөхөн нутагшдаг Хүйсийн говийг улсын тусгай хамгаалалтад авах асуудалд талууд анхаарч ажиллахаар болов.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол бөхөнг сэргээн нутагшуулах Хүйсийн говийг улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй гэв  
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй