
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Хан уул дүүрэг
09:00 цагт: ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.
эрүүл мэндийн яам
09:00 цагт: Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах үндэсний сургалт болно. Утас: 99773800, 88008516
Blue sky
09:00 цагт: “Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь” үндэсний зөвлөлдөх уулзалт болно.
“ЧИНГИС ХААН” ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан дор 2019 онд Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Утас: 99179899, 86885060
"Новотел" зочид буудал
09:00 цагт: “Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган үргэлжилнэ.
09:30 цагт: Ялалтын баярт зориулсан "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэл арга хэмжээ, явган жагсаал болно. Утас: 88111619
Нээлттэй нийгэм форумын хурлын танхим
09:30 цагт: Улс төрийн санхүүжилт: Тайлагнал, хэрэгжилт сургалт-хэлэлцүүлэг болно. Утас: 313207
Хөдөө аж ахуйн их сургууль
10:00 цагт: ХХААХҮЯ, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс Хөнгөн, хүнсний нэн ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлийн багаж хэрэгсэл, машин, техник, тоног төхөөрөмжийг эх орондоо угсрах, үйлдвэрлэх, сэлбэг хэрэгслээр хангах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, үзэсгэлэн зохион байгуулна. Утас: 99195978
Улаанбаатар хот
11:00 цагт: Хотын захирагчийн захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон хот тохижилтын ажлын хүрээнд Мандхай зочид буудлын хашааг татуулж, явган хүний зам гаргуулна.
11:30 цагт: Хотын захирагчийн захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон хот тохижилтын ажлын хүрээнд хуучнаар Од кино театрын урд талын тоосгон гараашуудыг нураалгаж, газар чөлөөлүүлнэ.
ӨНӨӨДӨР: "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн арга хэмжээ болно | ||
Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.