
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Дондог: Химичдийг эх орныхоо түүхий эдтэй холбож өгөх эр зориг хэрэгтэй байна”, “О.Баасанхүү: Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хууль, шүүх засаглалын эрхэнд халдаж байна”, “Ч.Отгочулуу: Оюу толгой дээр Төрийн бодлого, алсын хараа үгүйлэгдэж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Дайнд оролцогсдын үр сад жагслаа”, “Ийм шударга ёсыг хүсэхгүй байна”, “О.Мөнхсайхан: “Дордуулсан долоо”-г хүчингүй болговол эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч, ноцтой хямрал үүснэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “10 сая долларын авлигад холбогдсон сайд хэн бэ”, “Н.Оргил: Чингисийн түүх “Оскар” авсан ямар ч зохиолыг бут ниргэнэ” Хамгийн урт гүүрэн замаар Шар тэнгисээр зорчсон нь” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хөрөнгө оруулагчийн захирал ирлээ, ямар учраас...?”, “Баялгийн “хулгайчид” ба ядуусын боломж...”, “Монгол Улсад өөрийн гэсэн үзэл баримтлалтай нам алга” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.