
- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: “Хил хязгааргүй алхам” ТББ-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд УИХ-д таван удаа хандсан ч нааштай хариу авч чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Монголын хүний төлөө нам болон “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хандан хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн гомдлыг барагдуулах ажлын хэсэг байгуулахыг шаардаж мэдээлэл хийнэ.
12:00 цагт: МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын талаар мэдээлэл хийнэ.
"Монгол ньюс"
11:30 цагт: “Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн зохиол “Ромео, Жульетта” балетыг сонгодог урлаг сонирхогчдод хүргэхээр болсон. Эл тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал болно.
ӨНӨӨДӨР: "Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид хэвлэлийн хурал хийнэ | ||
Үзсэн: 893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.