
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Зургаан настнууд эрдмийн тайлангаа тавилаа”, “Н.Оюундарь: Хохирогчдын дийлэнх нь аавынхаа болон хойт эцгийнхээ өвөрт 15 нас хүртлээ унтдаг байж”, “Р.Нямдорж: Төрсөн сум, өссөн газар, төгссөн сургуульдаа тусалдаг болчихвол хүн болж төрсний хэрэг тэр” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Г.Энхтуяа: Отгон шавь нар яг отгон хүүхэд шиг”, “Өгий нуурт өгөх нэрээр дөрвөн тэрбум төгрөг “залгих” нь уу”, “Аялж, амрангаа “жийдэг, жирийдэг” замтай болох нь” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Шинэ цагийн жишиг малчин Т.Чадраабалынх”, “Д.Мөнх-Эрдэнэ: Реформ хийх нэрээр хуулийн салбарыг үгүй хийж байна”, “...Монголын сайдын 10 сая доллар” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хөгжлийн банкны үйл ажиллагааны өнгөрсөн, өнөөдөр хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй”, “Ийржи Бродский: Чех улс Европын холбооны орнууд руу гаалийн татваргүй бараа бүтээгдэхүүн экспортлоход туслах боломжтой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.