Шууд Chart

Ерөнхий сайдын зөвлөх Б.Мөнхжин Азийн сайд нарын хуралд үг хэлэв

2019-05-13 11:16:10

Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин Азийн Хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Сайд нарын 16 дугаар хуралд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Тэрбээр үгэндээ бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулаад, улс орнууд эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой, хүртээмжтэй болгох чиглэлд цаашид хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.

16 дахь удаагийн сайд нарын хурлыг Катар Улс даргалсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Доха хотноо болж өндөрлөв. Хурлаас улс орнуудыг цаашид улам нягт, хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг уриалж, Дохагийн Тунхаглалыг батлав. 17 дугаар сайд нарын хурлыг Бүгд Найрамдах Турк Улс хүлээн авч зохион байгуулахаар болов.

Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний байгууллага (Asia Cooperation Dialogue) нь анх 2002 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Азийн тивийн 33 улсыг эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны чухал платформ болон хөгжиж байна.


Ерөнхий сайдын зөвлөх Б.Мөнхжин Азийн сайд нарын хуралд үг хэлэв   
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй