Шууд Chart

Энэтхэг-Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

2019-05-13 14:56:04

УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Л.Болд болон манай оронд суугаа зарим Элчин сайдын яамны төлөөлөгчид Энэтхэг-Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

Энэхүү үзэсгэлэн нь Энэтхэг улсын Засгийн газраас олгож буй нэг тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилтай холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Инженерс Индия LTD” компани хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд Энэтхэгийн 35 орчим нэр хүндтэй компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.


Энэтхэг-Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо   
Үзсэн: 2380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй