
Цохивор хөгжимчин, бөмбөрчин Б.Ганхөлөг энэ сарын 11, 12-нд Япон улсын нийслэл Токиод болсон “Ханг драм” хөгжмийн фестивальд оролцсон.
Мөн энэ сарын 19-нд Маябаши хотод Тайко бөмбөрийн тоглолтод урилгаар оролцох юм байна.“Тогоон бөмбөр” нь дэлхийд хамгийн сүүлд үүссэн хөгжмийн зэмсэг бөгөөд Б.Ганхөлөг энэ хөгжмөөр өнгөрсөн онд болсон Морин хуурын чуулгын “Playing Love” тоглолтод оролцож, гоцлон тоглосон билээ.
Цохивор хөгжимчин, бөмбөрчин Б.Ганхөлөг Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони оркестрт ажиллаж байсан бөгөөд 2000 онд Герман улсын Вүрцбург хотноо таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан “Бөртэ” хамтлагт тоглодог байсан. Ийн 2015 онд өөрийн бөмбөрийн сургалтаа нээж, 2016 онд “UB Drums” хэмээх бөмбөрийн хамтлаг байгуулсан юм.
Цохивор хөгжимчин Б.Ганхөлөг Японд болох фестивальд урилгаар оролцоно | ||
Үзсэн: 2668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.