
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Баялаг бүтээгчид “Төр бизнест хэт оролцож байна” гэж шүүмжлэв”, “Л.Болд: хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн нь Монголын төрд хэзээ ч давтагдах ёсгүй зүйл боллоо”, “Х.Баянмөнх: Монгол бөхөд зургаан шинэчлэлт хийхэд л хуучин хэв маягаа олно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Итгэлийн зээл”-д итгэж болохгүй”, “Өсөж томрохыг яарсан өсвөр насныхны алдаа”, “Хилээр орж ирсэн түймрийг бүрэн унтраажээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Сүлжээ дэлгүүрүүд хурууны хээг хувилахгүй гэх баталгаа байна уу”, “Э.Эрдэнэжамъян: Д.Дамба-Очирыг эх орноосоо урваж, тагнуул хийсэн үндэслэлээр шалгах ёстой”, “Б.Хурцын хэрэгт Ерөнхий консулыг саатуулсан уу” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Саусгоби Коул Транс”-ын ард худалдаа хөгжлийн банк байгаа юу?”, “Эрх баригчдын “Итгэлийн гурван хувь” хэнд наалдах вэ?”, “О.Бум-Ялагч: Н.Энхбаяр 2012 оны сонгуулиар ногоон намыг нэг тэрбум 250 сая төгрөгөөр үнэлж байсан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.