Шууд Chart

“Big bowling friendship-2019” хөшгөө нээлээ

2019-05-14 13:46:36

Боулингийн спортын чансаа өндөр тамирчдын лигийн тэмцээн болох “Big bowling friendship-2019” хөшгөө нээлээ. Монголын боулинг сонирхогчдын холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд энэ удаа 10 баг оролцож байна. Багийн тамирчдыг чансаагаар нь эрэмбэлж, сугалаагаар бүрдүүлсэн ба нэг баг нь гурван эрэгтэй, нэг эмэгтэй гишүүнээс бүрдэх юм.

Мөн эхний шатны таван тоглолтыг гүйцэтгэхэд хожигдолгүй баг нэг ч байгаагүй нь өрсөлдөөн улам ширүүн болж байгааг илтгэлээ. Тэмцээний өндөр онооны эзний шагналыг эрэгтэйчүүдээс Ц.Молор /253 оноо/, эмэгтэйчүүдээс Б.Мягмарцэнд /223 оноо/ нар хүртэв.

Энэ жилийн лигийн онцлог нь тоглолт, оноо бүр маш үнэ цэнэтэй. Учир нь эсрэг багтайгаа халз тоглоод хожсон нь гурав, хожигдсон нь тэг оноо, тэнцвэл нэг оноо авах зарчмаар  оноо цуглуулж аваргаа шалгаруулна. Харин оноо тэнцвэл авсан, алдсан онооны зөрүүг тооцох учир баг бүр тун хариуцлагатай шидэж байв.

Дээрх лигийн тэмцээн сард хоёр удаа болох бөгөөд дараагийн тоглолт энэ сарын 26-ны ням гарагт “Big bowling” төвд болно.

Энэ удаагийн лигт:

Спортын мастер Ж.Содномдорж ахлагчтай баг

Спортын мастер Ц.Лхаасүрэн ахлагчтай баг

Спортын дэд мастер Ц.Батжаргал ахлагчтай баг

“Өнөөдөр” сонины тамирчин Э.Харцага ахлагчтай баг

“JA” клубын ерөнхийлөгч Ш.Отгонжаргал ахлагчтай баг

“Big bowling” клубын тамирчин Б.Оюунболд ахлагчтай баг

“Strikes” клубын тамирчин Ж.Цэвэгмэд ахлагчтай баг

“Winners” клубын тамирчин Х.Хишигбат ахлагчтай баг

“Winners” клубын тамирчин Ц.Молор ахлагчтай баг

“Winners” клубын тамирчин Э.Золбоо ахлагчтай баг өрсөлдөж байгаа юм.

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Big bowling friendship-2019” хөшгөө нээлээ  
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй