
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “15 дугаар сургуулийн 38 сурагч сүрьеэгээр өвчилж, 500 гаруй хүүхэд далд хэлбэрийн халдвар авсан нь оношлогджээ”, “А.Ундраа: Хэр зэрэг найдвартай зээлдэгч вэ гэдгийг харж “Итгэлийн зээл” олгох тухай ярьж байна”, “Цасан шуурганаар зургаан иргэн, онцгой байдлын нэг ажилтан амиа алдав” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Эко жорлон завшсан Архангайн дарга нарын хэргийг шалгаж эхэллээ”, “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж байна”, ““Оюутолгой”-г хамгаалж, “Эрдэнэс Тавантолгой”-н бүтцийг өөрчилнө” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайдын рейтинг ба махны үнэ”, “Ш.Цэвэлсайхан: Зураасан кодыг 30 гаруй салбарт өргөн хэрэглэдэг”, “Д.Цэрэнсамбуу: Үндэсний бөхийн нэр хүнд, цолны дархлаа, ёс жудгийг өндөрт өргөж явах нь бөхчүүдийн үүрэг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Түүхий нүүрсийг халах Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ, бид бэлэн үү?!”, “Д.Бямбасүрэн: Улс төрийн намууд төр рүү цутгах авлигачдыг нийлүүлдэг, дамжуулдаг хоолой болж хувирсан”, “Л.Оюун-Эрдэнэ: Захиргааны ерөнхий хуульд Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн мэдээлэлтэй байгаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.