Шууд Chart

“21 дүгээр зууны монгол гэр бүл” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-05-15 16:48:49

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхим хамтран Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “21 дүгээр зууны монгол гэр бүл” эрдэм шинжилгээний хурлыг 20 дахь удаагаа зохион байгууллаа.

. Энэхүү өдрийн хүрээнд уг хурал зохион байгуулагдсан бөгөөд их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, дүүргүүдийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцож туршлага судалгаа мэдээллээ солилцсон юм.

Гэр бүлийн нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал, аж байдлын талаар судалгаа, шинжилгээ хийх, баримт нотолгоо бий болгох, нийгмийн тогтвортой байдлыг хангагч суурь институт болох гэр бүл түүний харилцаа, хэв маягт олон тулгамдсан асуудлыг бий болсон бөгөөд үүнд шинжлэх ухаанчаар хандаж, судалгаанд суурилсан хариулт өгөхийг нийгэм шаардаж байна. Тиймдээ ч гэр бүлийн асуудлыг шинжлэх ухаан судалгааны эргэлтэд оруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэд судлаачдын судалгааны санал үр дүнг нэгтгэх, туршлага мэдээлэл солилцох зорилгоор дээрх эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд 16 илтгэл ирүүлснээс өнөөдөр найман сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Хэлэлцүүлсэн сэдвүүд нь өнөөгийн Монгол гэр бүлийн өмнө тулгамдаж буй чухал асуудлуудыг хөндөн шинжлэх ухаанчаар судалсан аж.

Тухайлбал,

- Хүүхэд залуучуудын төлөвшилд сонгодог урлаг, уран зохиолын үзүүлэх нөлөө,

- Гурав хүртэлх насны хүүхдийн талаарх эцэг эхчүүдийн мэдлэг хандлага хэрэглээг судалсан нь,

- Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгаврын ачааллын судалгаа,

- Залуу гэр бүлд чиглэсэн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах зарим асуудал,

- Оюутан залуучуудын сэтгэл зүйн өнөөгийн байдлыг судалсан нь,

- Гэр бүл салалтаас үүссэн цочролын дараах стрессийн эмгэгийг судалсан нь,

- Ахмад настныг асран халамжилж буй гэр бүлийг дэмжих үйлчилгээ ,

- Монгол эмэгтэйчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ гэр бүлийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Уг хурлаар хэлэлцсэн судалгааны хүрээнд эрдэм шинжилгээний эмхтгэл хэвлэгдэж практик хэрэгцээнд гарах бөгөөд асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга замыг тодорхойлж буйгаараа онцлог юм байна.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“21 дүгээр зууны монгол гэр бүл” эрдэм шинжилгээний хурал боллоо  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй