Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-05-16 09:29:26

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Сайжруулсан нүүрсээ эхэлж тараалгүй түүхий нүүрсийг хориглосонд иргэд бухимдаж байна”, “Б.Саранчимэг: Итгэлийн зээлийг ямар ч Засгийн газар байсан үр өгөөжтэй л ашиглах хэрэгтэй”, “Эдийн засаг 8.6 хувиар өсчээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ул мөрөө бүү үлдээ”, “62 дугаар тогтоол хэрэгжихэд “жаран” ажил дутуу”, “Онцгойрох донгоо дар, Л.Оюун-Эрдэнэ сайд аа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Нэг сургууль байтугай нийтээрээ аюулд ороод байна”, “Э.Одонгэрэл: Лондоны гудамжинд жагссан нь монгол хүн бүрийн төлөө юм”, “Э.Болорчулуун: Нийтийн эрх ашгийг хөндсөн бол төрийн төмөр нүүрийг үзүүлэх болно” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Түүхий нүүрсийг хориглох нь амьд явах эрхийг хөндсөн асуудал биш гэж үү?!”, “Саусгоби Коэл Транс”-ын үйл ажиллагааг зогсоохыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна”, “МАН-ын генсекийн уламжлалаа дагасан бэлгийг  улстөржүүлэв” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй