Шууд Chart

Залуу бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар

2019-05-16 13:30:17

Залуу бүжиг дэглээч, бүжигчин Ё.Дамчаабадгар СУИС-ийг бүжиг дэглээч, найруулагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 2016 оны тавдугаар сард Дэл уулын "Гучин хоёр хүнт" хэмээх байгалийн энергитэй, сүнслэг нэгэн хадны зургаас сэдэвлэн доктор С.Дулам цомнолыг нь бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Энхгэрэл дэглэж, хөгжмийн зохиолч Д.Ариунболд хөгжмийг нь туурвиж, зураач Б.Нямхүүгийн ажилласан "Хөмөргөн гурвалжин" хэмээх бүжгэн жүжигт гоцлон бүжиглэсэн.

Дараагаар нь 2016 онд ОХУ-н Буриад улсын Улан-Үдэ хотноо зохиогдсон Олон улсын бүжиг дэглээчдийн уралдаанд тайзны бүжгийн төрөлд өөрийн дэглэсэн “Талын бүсгүйчүүд” бүжгээр гуравдугаар байрт шалгарсан.

Ийн 2017 онд БНСУ-н Сөүл хотноо зохиогдсон “Seoul-2017” олон улсын гоцлол бүжигчдийн уралдаанд ардын (этник) бүжгийн төрөлд тэргүүн байрын шагналт хүртжээ.

Мөн

Түүнчлэн 2018 онд Монгол Улсад зохиогдсон олон улсын балетын “Монгол-2018” анхдугаар уралдаанд модерн бүжгийн төрөлд хоёрдугаар байрт орсон.

Харин энэ жил буюу 2019 он ХБНГУ-д зохиогдсон олон улсын комтемпорари бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн “Solo Dance Theatre” 23 дахь удаагийн уралдааны шилдэг 17 оролцогчийн нэг болсон юм.

Дашрамд дуулгахад, Ё.Дамчаабадгарын дэглэсэн “Амьдралыг тэтгэгч О2” залуу бүжигчдийн модерн балет энэ сарын 19-нд 19:00 цагт Корпорэйт Конвейншн Центрт болно.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Залуу бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар  
Үзсэн: 2598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй