
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай стандарт, дүрэм журам хангалттай байдаг ч түүнийг мөрддөггүй”, “Х.Тэмүүжин: Талийгаач гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй”, “Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих ажилд 2040 цэрэг дайчилна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хэнтийн нөхөн сонгуулийг хоёр дахиа хойшлуулах нь”, “Түүхэн тогтоолын түүхий хэрэгжилт”, “Боловсон хүчний хямрал малын эмч, сувилагчийн дутагдлаас эхэллээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Аюулгүй орчин бүрдүүлсэн ажил олгогчийг урамшуулна”, “Х.Тэмүүжин: Өндрөөс унаж, гэмтлийн улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан”, “Чөлөөтийн бүсгүйчүүдэд Улан-Үдэд гялалзлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Малайзын шинэ Ерөнхий сайд прокурорт Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгах хүсэлт гаргажээ”, “Сонгуулийн жилийн хөрөнгө оруулалтыг 10 их наядаар төсөөлж байна”, “Тайзан дээр Э.Анхбаяр гэдэг хувь хүн байх ёсгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.