
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 17-23-нд Дорнод аймагт зохион байгуулагдахаар болжээ.
Дашрамд дуулгахад, 1983 онд тухайн үеийн БТСХ-ны дарга Л.Батхуяг Дорнод аймагт боксын спортыг хөгжүүлэх хүсэлт дээд байгууллагадаа тавьснаар тус байгууллагын томилолтоор Дундговь аймгийн хүү, Дорнод нутгийн хүргэн спортын мастер Ё.Төмөрбатаа наран ургах зүгийг зорьсон. Ийн Дорнодын боксын эрчимтэй хөгжлийн түүх эхэлдэг. Ё.Төмөрбатаа багш 36 жилийн хугацаанд тив, дэлхийн олон алдартай боксчдыг болон багш нарыг төрүүлэн гаргасаар байна. Түүний шавь Э.Сайнбилэг шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бол, Б.Эрдэнэбаяр, Б. Энхтайван нар нь Монгол улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
Шавь нараас нь дурдвал Д.Отгондалай, Ө.Саранхүү, Д.Ган-Эрдэнэ, Б.Энхтайван, Т.Эрдэнэбаяр, Г.Баяртогтох, Э.Ирээдүй, Э.Идэрхүү, Н.Шинэбаяр, Э.Эрдэнэтуяа, Л.Алтанцэцэг, У.Шинэцэцэг, Л.Ангараг нарын шилдэг боксчин Үндэсний шигшээ багийн тамирчин болж эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн тавцанд тулалдаж, төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулж байгаа.
Мөн 2016 онд Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны олимпийн наадамд түүний шавь гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн.
Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын тэмцээн болно | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.