
Энэ үеэр Нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга Д.Батсүх Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар 2020 он гэхэд нэг сая гадаадын жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Монгол Улсад ирэх жуулчдын дайран өнгөрөх болон зорьж ирэх төв цэг нь Улаанбаатар хот байх болно. Тиймээс аялал жуулчлалын салбарын арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг олон нийтэд болон гадны иргэд, жуулчдад хүргэхэд МҮОНРТ-тэй хамтран ажиллахдаа баяртай байна гэдгээ хэллээ.
Харин МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “Энэ онд Халх голын ялалтын 80 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн хүрээнд олон тооны жуулчин Монголд ирнэ. Мөн МҮОНРТ “ABU Робокон - 2019” олон улсын роботын тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулахаар болсон. Ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод болох тус тэмцээнд оролцохоор 20 гаруй орны баг тамирчин, үзэж сонирхохоор дээрх багуудын дэмжигчид зэрэг олон тооны жуулчин ирнэ. Тиймээс тэдгээр жуулчдад нийслэлийн болон Монгол Улсынхаа үзэсгэлэнт газар, аялал жуулчлалыг сурталчлахыг хүслээ.
Хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолд МҮОНРТ-ийн талаас Байгууллагын хөгжлийн газрын дарга Т.Батзориг, МҮОНТ-ийн ерөнхий продюсер Д.Ганчимэг, “MNB World” сувгийн программын албаны дарга Э.Эрдэнэсувд, Нийслэлийн Аялал жуучлалын газраас Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Азжаргал нар байлцсан бөгөөд цаашид хамтран ажиллах арга хэмжээ, телевизийн контентын талаар санал солилцлоо.









МҮОНРТ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 1356 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.