
Зам тээврийн ослын бодит байдлыг хүүхдэд ойлгуулах, замын хөдөлгөөнд зөв оролцуулах, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, заах арга барилыг эзэмшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилготой “Бодит сургалтыг”-ыг Дорнод аймгийн цагдаагийн газар өнөөдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд тус аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, холбогдох агентлагийн удирдлага оролцсон байна.
Дээрх
Мөн арга хэмжээнд хамрагдсан хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар тээвэрлэх ажлыг аймгийнхаа Авто тээврийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулжээ.Дашрамд дуулгахад, шөнө орой үзэгдэх орчин хязгаарлагдсанаар явган зорчигч тэр дундаа бага насны хүүхдүүд ахуйн болон зам тээврийн осол, гэмтэлд өртөх эрсдэл нэмэгддэг. Түүнчлэн үзэгдэл хангалтгүй буюу харанхуй үед хар өнгийн хувцас өмсөх нь жолоочид харагдахад хүндрэлтэй, хэцүү болгодог бөгөөд нийт бүртгэгдэж буй зам тээврийн ослын 50 орчим хувь нь 18:00-05:00 цагийн хооронд буюу шөнийн цагт бүртгэгддэг. Тиймээс явган зорчигч иргэн, тэр дундаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Дорнод аймгийн Цагдаагийн газраас “Тод өнгө” аяныг эхлүүлжээ.

Дорнод аймгийн Цагдаагийн газар “Тод өнгө” аян зохион байгуулжээ | ||
Үзсэн: 688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.