Шууд Chart

Чи эх оронтойгоо байлдаад байна...

2019-05-27 13:41:09

АНУ, Бразил, Куба Улсыг нэвт хар тамхиар хангаж явсан алдарт мафийн толгойлогч, Форбесс сэтгүүлийн онцлох тэрбумтан Пабло Эскобар бүгдийг дийлж байв.

Дургуй хүргэсэн сайд, цагдаагийн хурандаа, сэтгүүлч, мафийн гишүүдээ хүртэл буудан хорооно.

Нэг дор 110 хүнийг хүртэл дэлбэлж орхино. Түүнд эрх мэдэл, эд хөрөнгө, хөлөг онгоц, амьтний хүрээлэн гээд бүгд байна.

Бүр сенатын гишүүн болж, Ерөнхийлөгчид өрсөлдөнө. Засгийн газартайгаа хэлэлцээрт орж өөрөө өөртөө шорон хүртэл бариулж гангарна.

Түүнд ээж нь цорын ганц үнэн үг хэлдэг юм. "Пабло Эмила чи эх оронтойгоо байлдаад байна. Чамд хичнээн эрх мэдэл, эд хөрөнгө байлаа ч эх орноо ялдаггүй" гэдэг. Гэвч тэрээр үл тоон алсаар хядсаар, ялсаар байгаад Колумбын цагдаа нарт нохой шиг буудуулж үхнэ. Өнөөдөр эрх мэдэлд эрдэж, хулгайн мөнгөөрөө бүхнийг шийдэж ард түмэн, эх оронтойгоо дайтаж яваа улс төрчид үзчихээр кино.

Орой болгон МҮОНТ-гээр гарч буй бодит түүхээс сэдэвлэсэн кино шүү.

Б.Жаргалсайхан


Чи эх оронтойгоо байлдаад байна...  
Үзсэн: 1785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-28 13:44
Манай 76 мафи үзэхээр кино юм байна даа
Зочин [127.0.0.xxx] 2019-05-27 23:44
MGL-n.shunaltanguud.son.yumand.hemjee.gej.baidgaa.ene.araatnaas.dor.novshnuud.olon.bii.
bi [127.0.0.xxx] 2019-05-27 16:22
balai gar

Бидэнтэй нэгдээрэй