Шууд Chart

Жүжигчин Роберт Паттинсон Бэтмэний дүрийг бүтээнэ

2019-05-27 15:46:13

“Twilight” кинонд гол дүр бүтээж, олон танигдсан Холливудын жүжигчин Роберт Паттинсон Бэтмэний дүрд тоглож магадгүй гэсэн мэдээ тарсан. Тэгвэл “Warner Bros” кино компаниас түүнийг Бэтмэний дүрд  тоглуулах гэрээ хийсэн талаараа мэдээлсэн байна. Ийн

Холливудын жүжигчин, найруулагч Бен Аффлек 2017 оны нэгдүгээр сард Бэтмэний дүр дээр дахин ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь түүний тоглосон “Бэтмэн Супермэний эсрэг”, “Шударга ёсны баг” кино “Марвел”-ийн супер баатруудын адил амжилт олоогүй.

Дашрамд дуулгахад, шинэ Бэтмэн Роберт Паттинсоны тоглосон “Бэтмэн” буюу “Харанхуйн хөлөг баатар” киноны дөрөвдүгээр анги 2021 оны зургаадугаар сард нээлтээ хийх бөгөөд эл бүтээл дээр найруулагч Матт Рийвэс ажиллахаар сонгогдсон.















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Жүжигчин Роберт Паттинсон Бэтмэний дүрийг бүтээнэ  
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй