Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Ажилчдын нэгдсэн төв”-өөс хэвлэлийн хурал хийнэ.

2019-05-28 08:00:00

- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

196 дугаар цэцэрлэг

09:00 цагт: Нийслэлийн “Хүрээ” амаржих газраас Сонгинохайрхан дүүргийн алслагдсан байрлалтай 196 дугаар цэцэрлэгийн бага, дунд, ахлах бэлтгэл бүлгийн 135 хүүхдийг хамарсан өдөрлөг зохион байгуулна. Утас: 94947115

Шангри-ла

09:00 цагт: “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд “Төслийн туршлага солилцох семинар”-ыг зохион байгуулна. Утас: 99519677,99098965

Шинжлэх ухааны академи

09:30 цагт: Доктор, профессор Б.Батмөнх “Ерөнхий тэнцвэрийн тооцоололд суурилсан загвар, Салбар хоорондын тэнцлийг бүсийн эдийн засгийн хөгжлийн шинжилгээнд ашиглах боломж” сэдвээр лекц уншина. Утас: 96601988

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөнөөс Эрдэнэт үйлдвэрийн цагаан шорооны аюулын талаар мэдээлэл хийнэ.

Блю Скай

11:00 цагт: Дэлхийн Сүүний өдрийн арга хэмжээ болно. Утас: 88087892

Хэвлэлийн хүрээлэн

11:00 цагт: Хөдөлмөрийн гэрээгүй барилгын ажил хийж, цалин хөлс, эрүүл мэндээрээ хохирсон залуусын талаар “Ажилчдын нэгдсэн төв”-өөс хэвлэлийн хурал хийнэ.

Сүхбаатар дүүрэг

11:00 цагт: Дэлхийн оюуны академиас Р.Хатанцэцэг болон түүний гэр бүлийн хүнд "Сод мэргэн гавьяат" шагнал гардуулна. Утас: 91162699, 91146057

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Ажилчдын нэгдсэн төв”-өөс хэвлэлийн хурал хийнэ.  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй