
Монголын рагбигийн холбоо болон Бээжингийн рагбигийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд урд хөршийн нийслэлд "Цагаан хэрэм" нөхөрсөг аялан тоглолт болж өнгөрлөө. Энэ хүрээнд Монголын рагбигийн холбооны харьяа Г.Хосбаяр дасгалжуулагчтай, Б.Солонготуяа ахлагчтай "Хөх толбот дайчид" клубын эмэгтэй тоглогчид хилийн чанадад БНХАУ-ын багуудтай тоглосон байна.
Тус нөхөрсөг аялан тоглолтод Монголын “Хөх толбот дайчид” клуб, Бээжингийн рагбигийн холбооны шигшээ баг, Бээжингийн их сургуулийн шигшээ “Нонг да” баг, Бээжин хотын европ тоглогчдоос бүрдсэн “Beijing United” зэрэг дөрвөн баг 10 хүний төрлөөр өрсөлдөв.
Дашрамд дуулгахад, Монголын рагбигийн эмэгтэй баг ирэх намар олон улсын тэмцээнд оролцохоор болжээ.
Эмэгтэй рагбичид урд хөршид нөхөрсөг тоглолт хийжээ | ||
Үзсэн: 967 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.