Шууд Chart

“Никитон” хамтлаг Германд тоглолтоо хийнэ

2019-05-28 16:09:42

Амьд хөгжмийн “Никитон” хамтлаг ирэх сарын 1-нд Герман улсын Берлинд, 9-нд Дюселдорф хотод тоглолтоо хийхээр болжээ. Классик рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг тус хамтлаг соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч, тус хамтлагийн гоцлол дуучин Б.Батчулуун, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин Б.Чинбат, соёлын тэргүүний ажилтан, гоцлол гитарчин Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарын таван хүний бүрэлдэхүүнтэй. Дээрх

Дашрамд дуулгахад, “Никитон” хамтлагийн дээрх тоглолт Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог бөгөөд энэ тоглолтыг ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам дэмжин ажиллаж, ХБНГУ дахь “Mongolian Step” Монголын соёл урлагийн агентлагийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ уг төслийг удирдан зохион байгуулж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Никитон” хамтлаг Германд тоглолтоо хийнэ  
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй