Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-05-29 09:26:26

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Бат-Эрдэнэ: Асгарсан гурил, будааг хог шороотой нь хамаад явж буй хүүхэд, эмэгтэйчүүдийг харахад нүд халтирдаг байлаа”, “О.Баасанхүү: Үндсэн хуулийн Цэц хэт нэг талд үйлчиллээ”, “Габриэла Куэвас: Парламентчдын хүний эрхийн хороо ирэх долоо хоногт Монголд ирж ажиллана” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Тоосон дундаа сүүмийсэн Тосон бумбын нутгаар”, “Сургалтын орчин сурагчдыг сульдааж байна”, “”Хавдрын эмнэлэг бүслэлтээс гарах уу зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Н.Наранбаатар: Эрх мэдлийг нь өгчихвөл орон нутаг аяндаа хөгжинө”, “Тост тосон бумбын нуруунд олборлолт хийгээгүй байна”, “Ц.Батсүх: Улс төрийн тодорхой бус байдал эдийн засаг дахь эрсдэлийг үргэлж нэмэгдүүлж байдаг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Сауд гоби коал транс” компани уурхайд үүссэн зүмбэний усыг нууж байжээ”, “Түшээ та муу ажиллаж байгаа болохоор байгууллага тань муу байгаа хэрэг”, “Н.Ганбямба: Хэнтий аймагт энэ онд 142.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй