Шууд Chart

“Бурханы шарх” кино бүтээнэ

2019-05-29 10:40:32

МУАЖ Б.Жигжидсүрэн Дорноговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн хүний мөс чанар, хөдөөгийн амьдралын аж ахуйг харуулсан “Бурханы шарх” кино төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тэрбээр Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй уулзаж, төслийнхөө тухай танилцуулсан байна. 

Мөн Дорноговь аймгийн "Саранхөхөө" театрын уран бүтээлчдийг кинондоо тоглуулах хүсэлт тавьжээ. Аймгийн Засаг даргын зүгээс кино бүтээл туурвихад дэмжлэг үзүүлж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. 

Кино зураг авалт ирэх долоодугаар сараас эхлэх бөгөөд 2020 оны хоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болох юм. “Бурханы шарх” киноны зохиолыг Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичжээ. 


“Бурханы шарх” кино бүтээнэ  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй