Шууд Chart

“МNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн төгсөлтийн баяр боллоо

2019-05-29 15:01:28

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлагуудын санаачилгаар 2017 оны аравдугаар сард “МNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг үүдээ нээсэн. Ийн МҮОНРТ дэргэдээ цэцэрлэгтэй болсноор эх орныхоо өнцөг булан бүрт цаг үеийн мэдээ мэдээлэл, соён гэгээрүүлэх нэвтрүүлэг хүргэхээр цаг наргүй хөдөлмөрлөж явдаг олон нийтийн радио, телевизийн уран бүтээлчид, ажилтнууд ар гэртээ санаа зовохгүй ажлаа хийх боломж бүрдсэн.  Тус цэцэрлэг 2017-2018 оны хичээлийн жилд таван бүлэгт 150 хүүхэд хүлээн авсан бөгөөд 15 багш, ажилтантайгаар ажилласан.

Харин 2018-2019 оны хичээлийн жилд мөн таван бүлэгт, 150 орчим хүүхэд хүлээн авсан бөгөөд үүнээс 60 орчим хувь нь МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилчдын хүүхэд, 40 хувь нь хамран сургах тойрогт багтсан Чингэлтэй, Баянгол дүүргийн айл өрх, иргэдийн хүүхэд байв.

Тэгвэл өнөөдөр “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн төгсөлтийн баяр болж, бяцхан “алба хаагчид” хичээлийн нэг жилийн хугацаанд сурсан дуу, бүжиг, шүлэг болон эрдэм мэдлэгээ аав ээж, гэр бүлийнхэндээ тайлагнав. Мөн

Дашрамд дуулгахад, “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг стандартын дагуу анги дүүргэлттэй учир багш хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг. Мөн сургуулийн өмнөх насныханд амт чанар илчлэг сайтай хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор үйлчилж, ажлын өдрүүдэд 08:00-20:00 цаг хүртэл буюу уртасгасан цагаар ажилладаг.

Энэ өдөр “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн зүгээс төгсөлтийн баяраас гадна багачуудын “алба”-ндаа иддэг хоол, амттаны өдөрлөг, амталгаа зохион байгууллаа.

 









































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“МNB-гийн хүүхдүүд” цэцэрлэгийн төгсөлтийн баяр боллоо  
Үзсэн: 3127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Crystal [127.0.0.xxx] 2019-06-09 11:37
Sain bnu tsetserlegiin hvvhdvdin mongol deeltei shvleg unshij bga bichleg ni haanas yj vzeh we hdni udur hdn tsagaas garsin bol helj uguch

Бидэнтэй нэгдээрэй