Шууд Chart

“Алтан хальс” кино наадам ирэх сарын 4-8-нд болно

2019-05-30 10:54:33

Монголын кино институтээс зохион байгуулдаг “Алтан хальс” олон улсын долоодугаар кино наадам ирэх сарын 4-8-нд болохоор болжээ. Тус кино наадам тав хоногийн туршид бүрэн хэмжээний кино үзвэр, уралдаант хэсгийн үзвэр, сургалт, мастер класс, чөлөөт уулзалтаар үргэлжлэх юм байна. “Алтан хальс” олон улсын кино наадмын гол зорилго нь залуу уран бүтээлчдэд чанартай уран бүтээл туурвих сэдэл төрүүлэх, тэдний мэдлэг болоод ур чадварыг дээшлүүлэх. Тиймээс энэ жил Польшийн зураглаач Артур Журавскийг урьж, Монголын залуу кино уран бүтээлчдэд зориулан “Эхэнд үг байсан” нэртэй сургалт зохион байгуулахаар болсон байна. Тэрбээр баримтат, богино хэмжээний кино болон телевизийн цуврал бүтээж байсан арвин туршлагатай нэгэн бөгөөд 2011 оноос А зэрэглэлийн Болливуд кинонд ерөнхий зураглаачаар ажилласан.

Харин аж. Тус кино 69 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадмын уралдаант хэсэгт дэлхийн нээлтээ хийсэн. Түүнчлэн уг бүтээлд Монгол уран бүтээлчид оролцсон гэдгээрээ онцлог. Тодруулбал, “Ноён солиот” монголын уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт “Өндөг” киноны туслах найруулагч, гүйцэтгэх продюсероор ажиллажээ.

Дашрамд дуулгахад, наадмын хүрээнд БНХАУ-ын найруулагч Ван Чюананий сургалт, хэлэлцүүлэг болохоос гадна наадмын дөрөв дэх өдөр “Кино төслөө хэрхэн олон улсын кино наадам, түгээлтэд бэлдэх вэ?” сэдэвт сургалт зохион байгуулагдана. Цаашлаад тус наадмын хүндэт зочин Сингапурын найруулагч Ү Жүнь Фөний мастер класс зохиогдох бөгөөд нийтдээ гурван удаагийн томоохон сургалт үнэ төлбөргүй явагдах аж.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Алтан хальс” кино наадам ирэх сарын 4-8-нд болно  
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй