Шууд Chart

“Миний аав, ээжийн ажлын газар” уралдааны шагнал гардуулах ёслол боллоо

2019-05-31 15:38:16

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Миний аав, ээжийн ажлын газар” уламжлалт гар зургийн уралдааныг уран бүтээлчид болон ажилтнуудынхаа хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг. Тус уралдаан энэ жил долоо дахь удаагаа зарлагдсан бөгөөд 42 хүүхдийн 47 бүтээл хүлээн авсан байна. Тэгвэл дээрх уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, У.Мөнхжаргал багштай “Улаан бүч” чуулгын найрал дуучид ая дуугаа өргөсөн бөгөөд МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газрын дарга Т.Батзориг эхний дөрвөн байрт орсон найман хүүхдэд шагнал гардууллаа.

Тухайлбал, “Миний аав, ээжийн ажлын газар” хүүхдийн гар зургийн уралдааны 5-8 насны ангилалд МҮОНРТ-ийн эмч С.Сарантуяагийн охин Э.Энхрий тусгай байр, “Монголын мэдээ” сувгийн нэвтрүүлэгч Г.Алтанбаганы охин А.Мөнгөнцэцэг гуравдугаар байр, МҮОНТ-ийн найруулагч Н.Чингэсийн хүү Ч.Төгс-Ирээдүй дэд байрт шалгарсан бол “Монголын мэдээ” сувгийн зураглаач Р.Гантөгсийн охин Г.Номин түрүүллээ. Харин 9-12 насны ангилалд Цахилгааны техникч Н.Зоригтбаатарын охин З.Номинжаргал тусгай байр, Техникийн төвийн инженер Д.Оюунтунгалагийн хүү Мөнхсүрэн гуравдугаар байр, МҮОНТ-ийн дуу оруулагч О.Бэлгүтэйн хүү Б.Төгс-Ирээдүй дэд байр, Техникийн төвийн инженер Ц.Баярмаагийн хүү Л.Мөнхбат тэргүүлэв.

















































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Миний аав, ээжийн ажлын газар” уралдааны шагнал гардуулах ёслол боллоо  
Үзсэн: 2329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй