Шууд Chart

Зүүн бүсийн “Гоёл-2019” наадам шилдгүүдээ шалгарууллаа

2019-05-31 17:18:30

“Зүүн бүсийн гоёл-2019” хувцас загварын наадам энэ сарын 29-нд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Тус наадамд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн загвар зохион бүтээгчид үндэсний, гоёлын, өдөр тутмын хувцасны загвар гэсэн гурван төрөлд 300 гаруй бүтээлээрээ өрсөлджээ.

Түүнчлэн дээрх наадмын шүүгчээр Монголын үйлдвэрлэл хоршооллын холбооны тэргүүн Ч.Алтангааяа, Дорнод аймгийн Үйлдвэрлэл хоршооллын холбооны тэргүүн П.Мөнхзул нар ажилласан байна.

Наадмын дүн гарахад, Үндэсний хувцасны загварын төрөлд:

I байр - Дорнод аймаг, МСҮТ-“Донж уран шаглаа” загвар

II байр - Дорнод аймаг, Б.Алтантуяа, З.Хонгорзул – “Донж” загвар

III байр - Дорнод аймаг, “Хатад” загвар

Тусгай байр - Говьсүмбэр аймаг, Г.Болортуяа - “Шинэлэг” загвар

Гоёлын хувцасны загварын төрөлд:

 I байр - Дорнод аймаг, Политехник коллеж – “Эрхэмсэг” загвар

II байр - Сүхбаатар аймаг, С.Бямбасүрэн – “Монголжингоо” загвар

III байр - Дорнод аймаг, Б.Цэрэнханд - “Гялбаа” загвар

Тусгай байр - Говьсүмбэр аймаг, Г.Цэвэгмид

Өдөр тутмын хувцасны загварын төрөлд:

I байр - Дорнод аймаг, З.Алтанзул – “Элегант” загвар

II байр - Дорнод аймаг, “ Ханчирс” ХХК - “Хасаа” бренд

III байр - Хэнтий аймаг, Д.Энхмаа

Тусгай байр - Сүхбаатар аймаг, Д. Уранчимэг – “Торгоны хээ” загвар

Мөн тус наадмын Гран-при шагналыг зохион байгуулагч Дорнод аймгийнхан хүртсэн бол гутлын төрөлд Дорнод аймгийн “Дорнын алтан гутал” компани шилдгээр шалгарчээ.

Дашрамд дуулгахад, Зүүн бүсийн “Гоёл-2019” наадмын Өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр Б.Сувд-Эрдэнэ, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Г.Болд-Эрдэнэ, шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Б.Орхон тодорчээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зүүн бүсийн “Гоёл-2019” наадам шилдгүүдээ шалгарууллаа  
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй