
- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Холидэй Инн” зочид буудал
09:30 цагт: Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Залуучууд, энхтайван, аюулгүй байдал" зөвлөгөөний нээлтэд оролцоно.
Цус сэлбэлт, судлалын үндэсний төв
10:00 цагт: Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулдаг. Энэ сард тус өдрийг Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ-тай хамтран тэмдэглэнэ. Утас; 99550999
“Kempinski” зочид буудал
10:30 цагт: "Астана-Улаанбаатар" чиглэлийн шууд нислэг нээгдэж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 90420194
"Монгол Ньюс" мэдээллийн төв
11:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан - 2019"-ийн үр дүнг танилцуулна. Утас: 321927
Засгийн газрын XI байр
11:00 цагт: ШӨХТГ-гаас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 70001286
МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төв
11:00 цагт: Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай дунд сургуулиудын 1-8 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Монгол-Хятадын найрамдал миний нүдээр" уран зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.
Сүхбаатарын талбай
11:30 цагт: “ФИБА 3х3” U18 насны Дэлхийн аваргa шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.
Үндэсний мэдээллийн төв
12:00 цагт: Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байгаа талаараа иргэн н.Мишиг мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Орон нутгийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ.
ӨНӨӨДӨР: “Цусаа бэлэглэх өдөр” | ||
Үзсэн: 901 | Mongolian National Broadcaster |