Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Цусаа бэлэглэх өдөр”

2019-06-03 06:29:51

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 3ы өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“ХОЛИДЭЙ ИНН” ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Залуучууд, энхтайван, аюулгүй байдал" зөвлөгөөний нээлтэд оролцоно.

ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

10:00 цагт: Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулдаг. Энэ сард тус өдрийг Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ-тай хамтран тэмдэглэнэ. Утас; 99550999

 “KEMPINSKI” ЗОЧИД БУУДАЛ

10:30 цагт: "Астана-Улаанбаатар" чиглэлийн шууд нислэг нээгдэж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 90420194

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан - 2019"-ийн үр дүнг танилцуулна. Утас: 321927

ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР

11:00 цагт: ШӨХТГ-гаас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 70001286

МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай дунд сургуулиудын 1-8 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Монгол-Хятадын найрамдал миний нүдээр" уран зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

11:30 цагт: “ФИБА 3х3” U18 насны Дэлхийн аваргa шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байгаа талаараа иргэн н.Мишиг мэдээлэл хийнэ. 

12:30 цагт: Орон нутгийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ. 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Цусаа бэлэглэх өдөр”  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй