
Тухайлбал, анхан шатны хэргийн бүрдүүлэлтэд хэрэг болох байршил тодорхойлогч, зургийн аппарат, хэргийн газраас авсан эд мөрийн баримт, хэрэгт нотлох баримтын шинж чанартай хураан авсан амьтан, ургамлын гаралтай зүйлийг хадгалах хөргүүр өгчээ. Мөн шуурхай багийн гишүүдийн ажиллах нөхцөлд дэм болгож майхан, аяны хөнжил, зөөврийн компьютер зэргээр хангажээ. Энэ үеэр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Шуурхай ажиллах багийн ахлагч, хурандаа Б.Батбаяр “Манай аймагт ховор болон нэн ховор амьтдыг хууль бусаар агнах явдал нэлээдгүй гарч байгаа. Цаашид энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэд уг дэмжлэг сайнаар нөлөөлж бодит үр дүн гарах болно” гэлээ.
Шуурхай багийнханд тоног төхөөрөмж өгөв | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.