Шууд Chart

ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулж байна

2019-06-06 15:48:02

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комисс тус тус өчигдөр хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Тооллогын комиссын тогтоолын хавсралтаар анхан шатны шүүхүүдэд 10 нэр дэвшигч, давж заалдах шатны шүүхүүдэд гурван нэр дэвшигчийн жагсаалт хүргүүлсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Шүүгчдийн зөвлөгөөнд оролцсон шүүгч Нэр дэвшигчдийн жагсаалтаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал өгсөн. Шүүгчдийн зөвлөгөөн санал хураалтын дүнг, санал болгох тогтоолын хамт Тооллогын төв комисст хүргүүлжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-д зааснаар Тооллогын төв комисс санал хураалтын дүнг нэгтгэж, олонхийн санал авсан хүний нэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай тогтоол гаргана.

Тооллогын төв комиссын тогтоолыг ажлын хоёр өдрийн дотор холбогдох баримт бичгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулж байна  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй