
Тодруулбал, Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн бөгөөд 2018 оноос эхлэн ДБЭТ-т театрт ажиллаж эхэлсэн. Тэрбээр энэ хугацаанд “Щелкунчик” балетын Принц, “Хунт нуур” балетын Па-де-труа, “Амттаны доктор” шинэ балетын Шоргоолжны хааны дүрийг бүтээсэн чадварлаг залуу уран бүтээлч юм.
Түүнчлэн Ө.Мөнхжин ОХУ-д суралцаж байх хугацаандаа “IBCC-2017” балетын тэмцээнд оролцож тусгай байр, өнгөрсөн сард ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан Олон улсын балетын тэмцээнээс сонгодог бүжгийн эрэгтэй төрөлд мөнгөн медаль хүртсэн.
Сонирхуулахад, “Хунт нуур” балет энэ сарын 9-нд УДБЭТ-т тоглогдоно.
“Хунт нуур” шинэ “ханхүү”-тэй болно | ||
Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.