Шууд Chart

ӨНӨӨДӨР: Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авах талаар мэдээлэл хийнэ

2019-06-07 08:00:00

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

09:00 цагт: "Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд" хэлэлцүүлэг болно.

Кемпински зочид буудал

09:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газраас Дэлхийн итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан "Хангамжийн сүлжээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд итгэмжлэлийн үүрэг" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 90910510

Харааны бэрхшээлтэй иргэдийн МСҮТ

11:00 цагт: “Би чадна” сэдэвт өдөрлөг зохион байгуулагдана.Утас: 99107437

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв

11:30 цагт: НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь нар Төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжлээр ажилтан авах талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99077535, 11326670

Хуульчдын холбоо

11:30 цагт: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлэл ѳгѳх хэвлэлийн бага хурал болно. Утас: 98066116

ХХААХҮЯ

14:00 цагт: НҮБ жил бүрийн зургаадугаар сарын 7-ныг Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр болгон зарласан. Энэ өдрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбооны төлөөлөл оролцсон хэвлэлийн хурал болно. Утас: 88087892, 96346465Б

МҮХАҮТ

14:00 цагт: Бичил, жижиг үйлдвэрлэлийн санхүүжилт В2В уулзалт болно. Утас: 90091979

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авах талаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй