
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Үүл, пуужин нь байсан ч салхи тогтохгүй бол хур ордоггүй”, “Я.Санжмятав: ҮХЦ-ийн шийдвэр Хэнтийн 17 мянган иргэний сонгох эрхийг эдлүүлсэнгүй”, “О.Баасанхүү: Ц.Нямдорж оо, чи очиж мэдүүлгээ өг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Биелүүлдэггүй дүрмийг тэнэглэлээрээ тордоод яах вэ, түшээд ээ”, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барив”, ““Харгиа”-г хажиглаж болохгүй учир” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Н.Энхбаяр: Оюутолгойгоос нэг хүнд ногдох алтаа авцгаая”, “Т.Сэргэлэн: Хайрыг дамжуулж байгаа Жаргалын дүр их нандин”, “Истанбул дахь Ерөнхий консулын газрын хоёр ажилтныг саатуулжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт ““Оюутолгой”-н хувь заяа зохиолынхоо дагуу шийдэгдэх үү?”, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийснээр МАН түүхэнд тод мөртэй үлдэнэ”, “С.Бямбасүрэн: Цорын ганц ганц гэрч Б.Булгантай Т.Чимгээг нүүрэлдүүлээгүй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.