Шууд Chart

Дахин санал хураалт явуулах тов тогтоолоо

2019-06-07 11:54:26

Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцож, 87.2 хувь нь Д.Цогтсайханыг ШЕЗ-ийн гишүүнд санал болгосон.

Харин анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 95.9 хувь буюу 354 шүүгч оролцжээ. Гэвч санал хураалтын нэгдсэн дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй аж. Тиймээс хамгийн олон санал авсан Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, А.Сарангэрэл нарт анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс дахин санал хураалт явуулах, санал болгох ажиллагааг энэ сарын 10-ны өдрийн 10:00 цагт эхлүүлэхээр Тооллогын төв комиссын тогтоол гаргажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дахин санал хураалт явуулах тов тогтоолоо  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй