
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Бурхан урлаачийн эгэл ахуй”, “Хөгжлийн бэрхшээлтэй улсаар тоглох муухай!”, “Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар олон удаагийн үйлдлээр хагас тонн хар тамхи долоон улсын хил дамнуулан тээвэрлэсэн гэв үү” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Э.Гэрэлт-Од: Улс нэг тойрог бол нөлөө бүхий, хуучинсаг улстөрчид, популистуудад ашигтай хувилбар”, “Ломбардын хүүг “хазаарлая””, “Улсынхаа нэрийг өндөрт өргүүлэхийн тулд дипломат эрх олгодог байлтай” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Соёлын үрийг таригч Д.Бор”, “Р.Шинэгэрэл: ЖДҮ-ийн кластерийг хөгжүүлэх л чухал”, “Багануур дүүргийнхэн аймгийн статустай болох санал гаргав” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Ганбаатар: Шоронгийн түлхүүрийг Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурав авчихлаа”, “Сауд гоби коал транс”-ийн олборлолтын ажиллагааг хэсэгчлэн хаасан ч хангалтгүй арга хэмжээ юм”, “Хууль нь шинэчлэгдсэн ЖДҮ-ийн зээлийн хүүг хоёр хувь болгохоор судалж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.