Шууд Chart

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 1.5 сая га газрын хилийн цэс тогтоолоо

2019-06-10 16:47:20

Олон улсын ач холбогдол бүхий Алтай-Соёны бүс нутаг дахь Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 19 сумын хэмжээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоож өнгөрсөн сарын 28-нд хуралдсан ИТХ-ын хуралдаанаар Усны тухай хуулийн хүрээнд баталж хамгаалалтад авчээ. Тодруулбал, Увс аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж, Увс аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болох 1.5 сая гаруй га газрын хилийн цэсийг Усны тухай хуулийн хүрээнд баталжээ. ИТХ-ын хурлын тогтоол, холбогдох бичиг баримтыг Хууль зүйн яаманд өргөн барьж бүртгүүлснээр хуулийн хэрэгжилтийг хангах эрх нээгдэх юм байна.

Дашрамд дуулгахад, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд болон бусад талуудын оролцоотой хийгдсэн Ингэснээр сав газрын гол, нуурууд усзүйн сүлжээний хувьд хамгаалалтад орж байгаа юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 1.5 сая га газрын хилийн цэс тогтоолоо  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй