Шууд Chart

И.Штраусын “Сарьсан багваахай” оперетта энэ сарын 15-нд тоглогдоно

2019-06-10 17:46:24

УДБЭТ-ийн хамт олон И.Штраусын “Сарьсан багваахай” гурван үзэгдэлт операттаг энэ сарын 15-нд сэргээн тоглох гэж байна. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбаатар, ерөнхий зураачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, ерөнхий удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү,  ерөнхий хормейстерээр соёлын тэргүүний ажилтан Н.Дашбямба, концертмейстерээр гавьяат жүжигчин Б.Солонго болон С.Номин, Б.Намуун, Ү.Уртнасан, хөтлөх найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндаваа, хувцасны дизайнераар соёлын тэргүүний ажилтан Г.Оюун нар ажиллаж байна. Түүнчлэн И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн гол дүрүүдэд:

Айзенштайн - М.Даваадорж

Розалинда – гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг

Франк - Л.Бүүвэйбаатар

Орловский - М.Дариймаа СТА

Альфред - Г.Шижирболд СТА

Фальк - Л.Болдцэрэн,

Блинд - Б.Мөнхбаяр

Адел - Б.Одонзаяа

Ида - Г.Энхнаран

Фрош - Б.Алтанхуяг СТА

Иван - Х.Бямбарагчаа нар тоглох аж.

Дашрамд дуулгахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

И.Штраусын “Сарьсан багваахай” оперетта энэ сарын 15-нд тоглогдоно  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй