Шууд Chart

Д.Ганмаа: Хүүхдийн сүрьеэгийн халдварыг бууруулах зорилготой судалгааг стандартын дагуу хийсэн

2019-06-12 17:50:01

Харвардын эрдэм шинжилгээ судалгааны нэгж “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) байгууллагын 8000 гаруй хүүхдийн дунд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” төслийн дата цуглуулах үйл ажиллагаа өндөрлөж байгаатай холбоотой хаалтын арга хэмжээ өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо.

Дээрх арга хэмжээнд судалгаанд оролцсон хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдээс гадна  дэмжиж, хамтран ажилласан сургуулийн захирал, багш, эмч, нийгмийн ажилтан, төр засгийн шийдвэр гаргагчдын төлөөлөл бүхий 700 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр Харвардын анагаах ухааны сургууль болон Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, доктор Д.Ганмаа “Монгол хүний зөв зохистой хооллолт”, “Эрүүл амьдралын хэв маяг”, “Хүн амын дундах далд өлсгөлөн”, “Сүрьеэгийн халдварыг бууруулахад зайлшгүй анхаарах ёстой эрсдэлт хүчин зүйл” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн.

Тухайлбал, доктор Д.Ганмаагийн судалгааны баг 2015 онд 9814 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлдэг IGRA шинжилгээ болон Д аминдэмийн түвшин тогтоох шинжилгээ хийхэд 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, 129 хүүхэд идэвхтэй сүрьеэ буюу сүрьеэ өвчнөөр өвдсөн байсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран илрүүлж, эмчилгээнд хамруулжээ. Түүнчлэн Д амин дэмийн түвшин тодорхойлох шинжилгээгээр нийт хүүхдийн  53 хувь нь

-Хүүхэд нэг нас нэмэх тутам далд сүрьеэгийн халдвар авах эрсдэл 15 хувиар нэмэгддэг.

-Төвийн халаалтанд холбогдсон орчинд амьдардаг хүүхэдтэй харьцуулахад бусад хүүхэд сүрьеэгийн халдвар авах эрсдэл 30 хувиар өндөр байдаг.

-Идэвхгүй тамхидалт. Далд сүрьеэ тусах эрсдэлийг дам тамхидалт 22 хувиар ихэсгэдэг.

-Сүрьеэгийн хавьтал. Сүрьеэгийн халдвартай хүний тоогоор хамт амьдрах хүмүүсийн халдвар авах эрсдэл дөрөв дахин нэмэгддэг аж.

2018 оны аравдугаар сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганаар хүүхдийн дундах сүрьеэг төгсгөл болгоход нэгэн чухал алхам хийсэн нь дэлхийн улс орнуудын удирдагчид Сүрьеэг устгах улс төрийн тунхаглалыг санал нэгтэйгээр баталсан. Тус чуулганаар 2030 он хүртэл хүүхэд, өсвөр үеийнхний дундах сүрьеэг таслан зогсоох зорилготой зураглалыг шинэчлэн найруулсан ба улс орнууд хүүхэд залуусын дундах сүрьеэтэй холбоотой эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг дэмжин ажиллах үүрэг хүлээсэн. Дэлхий нийт 2019 он гэхэд эрсдэлт бүлгийн 90 гаруй хувьд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх, 2022 онд идэвхтэй сүрьеэ болон олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвдсөн хүүхдийн 90 хувийг оношилгоо эмчилгээ, өндөр технологи, инноваци бүхий эмнэлзүйн судалгаанд хамруулж, хүүхдэд ээлтэй оношилгоо, эмчилгээ, вакциныг сайжруулах, ялангуяа сүрьеэгийн далд халдварыг илрүүлж эмчлэх талаар идэвх зүтгэл гарган ажиллах  чиглэлтэй болсон.

Дээрх төслийн хаалтын үеэр доктор Д.Ганмаа “Хүүхдийн дундах сүрьеэгийн тархалт манай улсад төдийгүй дэлхийн нийтэд том асуудал болоод байна. Манай улсын дэлхий нийтийн зорилгод өөрийн хувь нэмрээ оруулж, хүүхдийн сүрьеэгийн халдварыг бууруулах зорилготой судалгааг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэж чадлаа. Мөн энэхүү судалгаагаар сүрьеэгийн халдвар харьцангуй бага буюу 10 хүний нэг нь халдвартай, харин сүрьеэгийн өвчлөл өндөр байгааг нотлон харуулсан. Тиймээс хүн амын дундах сүрьеэгийн халдварын тархалтыг нарийвчлан судалж бодитой тогтоох, халдвар авсан хүмүүсийн дархлааны системийг дэмжиж, эмчилгээнд хамруулснаар сүрьеэгийн халварын гинжин хэлхээг таслах боломжтой” гэв.

Доктор Д.Ганмаа анх 2004 онд Харвардын найман эрдэмтэнтэй хамт Монголд ирж, судалгааны ажлаа эхлүүлж байсан. Тэгвэл тус баг өдгөө Монгол болон Харвард их сургуулийн 100 гаруй эрдэмтэн, судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн Харвардын эрдэм шинжилгээ, судалгааны нэгж болж өргөжин тэлжээ. Түүнчлэн .

Үүнээс гадна Харвардын их сургуулийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал доктор Марк Элиот өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ажилласан. Тэрбээр энэ үеэрээ “70 гаруй жилийн өмнө монголч эрдэмтэн доктор Францис Кливес Харвардын их сургуульд Монгол судлалын төв байгуулж, Монгол судлалыг шинжлэх ухааны түвшинд хөгжүүлсэн. Харин сүүлийн 15 жил Харвардын Анагаахын сургууль болон Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор, доктор Д.Ганмаагийн хичээл зүтгэлээр Монгол Улс болон Харвардын их сургуулийн эрдэмтэд Монголын болоод дэлхийн хүн амын эрүүл мэнд, сайн сайхан амьдралын төлөө хэдэн арван эрдэм шинжилгээний ажлыг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсыг дэлхий дахинд анагаахын шинжлэх ухаан өндөр хөгжсөн, чадварлаг эрдэмтэн судлаачидтай, олон улсын ямар ч төсөл судалгааг амжилттай хэрэгжүүлж чадах орон гэдгийг батлан харуулж чадсан” хэмээн онцолжээ.  











Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Ганмаа: Хүүхдийн сүрьеэгийн халдварыг бууруулах зорилготой судалгааг стандартын дагуу хийсэн  
Үзсэн: 3059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-13 11:07
Манай орон хэдийгээр нарлаг уур амьсгалтай боловч иргэд маань нарны туяанаас Д аминдэмийг төдийлөн хүрэлцээтэй авч чаддаггүй. Д аминдэмийн дутагдлаас болоод хүний биеийн эсэргүүцэл, дархлаа сулардаг. Үүнээс уламжлан янз бүрийн өвчинд амархан өртөх, ялангуяа сүрьеэгийн халдвар авах эрсдэл ихэсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх нэг чухал зүйл бол нийт хүмүүс Д аминдэмийг хүрэлцээтэй хэмжээгээр биедээ авдаг болох явдал. Энд энэ хүний хийж буй ажил, хэрэгжүүлж буй төсөл маш чухал. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө буянтай ажил хийж буй дүүдээ улам өндөр амжилт, эрч хүчийг хүсэн ерөөе.
irgen [127.0.0.xxx] 2019-06-13 09:20
Evidence based- notolgoons suurilsan medeelliig yum unshdaggui EMYamnii maluud uguisgeed baigaa yum u. T1
Нямаа [127.0.0.xxx] 2019-06-12 22:44
Амжилт хүсье Найздаа. Хийсэн болгон чинь Монгол үрсийн сайн сайханы төлөө хийгдсэн. Бүү шантраарай. Амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-06-12 22:17
Монгол хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, төслөө амжилттай хэрэгжүүлсэн багийн хамт олонд баярлалаа. Цаашдын нь ажилд улам их амжилт хүсэе.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-12 21:56
Монголоо гэсэн сэтгэлтэй мундаг байна цаашдын судалгааны ажилд чинь амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-06-12 20:56
Монгол эрдэмтнээс л монголоо гэсэн сэтгэл гарна
Amar [127.0.0.xxx] 2019-06-12 19:56
Mash heregt sun sudalgaa bljee baiguullagad n amjilt husiy
Zochin [127.0.0.xxx] 2019-06-12 18:21
Aimshigtai medee baina. Odoo huuhduudiinhee eruul mendiin tuluu yum hiih tsag irjeee. Mundag emegtein mash tom sudalgaa hiigdsen baina bayar hurgey

Бидэнтэй нэгдээрэй