Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-06-14 09:22:42

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ”, ““Оюу толгой” компанийн ажилтнууд бусдаас бэлэг сэлт авбал шууд удирдлагадаа мэдэгдэх зарчимтай”, “А.Гантуяа: Захаас гутал авч чадахгүй уйлаад буцдаг хүүхдүүдийг хараад сэтгэл минь эмтэрдэг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хүний элгээр амьдрах нь хүсэх эд биш”, “Зурагт хөргөгчтэй юм байна, хүүхдэд нь мөнгө олгохгүй”, “Д.Жаргалсайхан: “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г яаралтай хийх хэрэгтэй байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Дэлхийн нүүдэлчдийн V наадмыг Монгол Улсад зохион байгуулна”, “Т.Бадамжунайгийнхны байшин савыг тоолсон тэмдэглэл”, “Эрх мэдэлтэнд үйлчилдэг цэцтай байсан цагт Үндсэн хуулиа өөрчлөөд нэмэргүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 “Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Соёлмаа: Манай улс баялгийн хараалд өртсөн улс орнуудын загвараар л яваад байна”, “Жагсаалын зорилго алдагдаж, юуны төлөө тэмцэж байгаагаа ч мэдэхээ больжээ”, “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Сурч мэд, сөрж тэмц...” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй