
“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурсан байна. Энэ нь нөлөөллийн ажлын цар хүрээ өргөн байсныг харууллаа гэж Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаан онцоллоо.
Хүүхэд таныг биш та хүүхдээ ойлгох ёстой. Угтаа эцэг, эх та өөрийгөө хүмүүжүүлсэн цагт хүүхдээ сонсож, ойлгож чадна. Үүнийг сануулах зорилгоор “Зөв тусгал” аяныг эхлүүлсэн. Томчууд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, тэдний бие сэтгэлд шарх үлдээх үү? эсвэл үүргээ биелүүлж тэднийгээ халамжлах, хайрлах, хүмүүжүүлэх, ойлгуулах бүхий л үүргийг хүлээх үү? Харин та бид энэ үүргээ хэр биелүүлж байгаа бол? Иймээс бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэж тэрбээр анхаарууллаа. Түүний ярианд анхаарлаа хандуулна уу.
Хүүхдийн хүмүүжлийн 80 гаруй хувь эцэг эхээс шууд хамааралтай. Энэ хувь хэмжээ буурах тусам хүүхэд аливаа гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох эрсдэл ихэсдэг гэж албаны эх сурвалжууд дурдаж байлаа.
“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ | ||
Үзсэн: 2232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.