Шууд Chart

Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ

2026-06-29 15:17:14

 

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 6 дугаар сарын 22- 28-ний өдрийг хүртэлх чатбокс мессэж сувгаар нийт 1195 дуудлга мэдээлэл хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 238 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 69, мэдээлэл хүссэн дуудлага 582, зорилтот бус 304 дуудлага, өргөдөл санал дуудлага 2 бүртгэгдсэн байна.  Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 216 байгаагаас аймгийн хэмжээнд 86 дуудлага мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 152 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 22 хүүхэд үйлчилгээ авчээ.


Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй